“63.8 тэрбумын хууль зөрчсөн асуудал Дархан-Уул аймагт тогтоогдсон”

429
“63.8 тэрбумын хууль зөрчсөн асуудал Дархан-Уул аймагт тогтоогдсон”
УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодрууллаа.
-УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт та Дархан-Уул аймагтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгааг хэлсэн. Энэ ямар учиртай асуудал, мөнгө вэ? -2023, 2024 оны Дархан-Уул аймгийн худалдан авах үйл ажиллагаан дээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч газраас шалгалт  хийсэн юм билээ. Шалгалтын дүнгээр 63.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хууль зөрчсөн асуудал илэрсэн гэсэн үг. Худалдан авалтын төлөвлөлт, тендер зарлах дээр мөн гэрээ байгуулалт дээр ч гэсэн хууль зөрчсөн асуудал үүсч тухайн үед хариуцсан яамнаас мэдэгдэл гаргаж, Дархан-Уул аймгийн ИТХ болон АТГ-т дүгнэлтийг хүргүүлсэн байдаг.
УИХ-ын төсвийн байнгын хорооны дэргэдэх Зарлагын дэд хорооны даргын хувиар энэ асуудалд мөн анхаарал хандуулах ёстой. Тийм ч учраас тодорхой хэмжээнд мэдээлэл авах гэж оролдож байгаа.
Ийм их хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудал хаана байгаа вэ? гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар миний бие хөндсөн. Цаашид асуудал хэрхэх вэ? гэдэг дээр анхааралтай ажиглаж байна. АТГ хэргийг шалгаж байна уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Дарханы  ИТХ ч энэ асуудлыг анхаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Би үүнийг л хэлээд байгаа. -Улс орны эдийн засаг бол улайж байна. Дээрээс нь шат шатандаа төсвийн мөнгө шамшигдуулдаг асуудал үүсдэг. Иргэд ч үүнд бухимдаж байна. Цаашид тэгвэл төсөв мөнгөний хяналтыг хэрхэн тавих нь зүйтэй бол? -Ажил яаж сайжирдаг вэ? гэхээр хариуцлага тооцдог байх ёстой. Шат, шатанд хяналт тавьдаг байх ёстой. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгийг хямагтай, зөв зарцуулахад бодит үр дүн үүснэ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо