Үндсэн хуульд заасны дагуу дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, эрх баригч МАН, УИХ дараагийн Ерөнхий сайдыг ирэх долоодугаар сарын 3-наас өмнө томилох шаардлагатай болж буй юм.
Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, Бага хурлаа зарласан. Маргааш буюу даваа гарагт МАН Бага хурлаа хуралдуулах ба энэхүү хуралдаанаар Шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болно. МАН-ын Удирдах зөвлөлийн 32 гишүүн хуралдахдаа “1970 оны төлөөлөл байх нь зүйтэй” гэдэгт санал нэгдээд байгаа билээ.












