Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн 320 суудалтай сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажил дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Барилгын зураг төслийг "Эрхэс констракшн" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Энх бизнес өгөөмж" ХХК хийж гүйцэтгэв.












