Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг:
"Ерөнхий сайдыг бүх талаар нь дэмжсэн. Хүн засаглахгүй. Хууль засаглана. Би энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа.Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс парламентын засаглалыг бий болгохын төлөө би олон жилийг зарцуулж, энэ байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн.
Ерөнхийлөгч өөрийнхөө бүх бүрэн эрхээс татгалзсан. Бүх эрх мэдэл Засгийн газар руу шилжсэн. Бүх бүрэн эрх нь Засгийн газарт бий.
Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан Авлигатай тэмцэх газрыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Энэ ажлыг би хийсэн. Төрийн тэргүүн хэн нэгэн хүнийг, засаг төрөө дарамтлах боломж байхгүй. Надад ганцхан ард түмний итгэл найдвар бий.
Албан ёсоор нэг зүйл хэлье. Анхдугаар үндсэн хуулийг баталсан 100 жилийн ойгоор буюу 2024-11-26-ны өдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг албан ёсны үгээ хэлсэн. Цаашид парламентын засаглалыг дэмжинэ. Би дахин зургаан жилээр сонгогдохгүй.
Сүүлийн 20 хоногийг харлаа. Гудамж, талбайд юу болж байгаа та бүхэн харж байгаа байх. Ерөнхий сайд, УИХ-ын даргад ард түмнээ сонсооч гэж хэлж байна.
Залуу үеийнхэн чинь шударга ёс тогтоох, хариуцлагатай байх тухай хатуу шаардлага тавьж байхад яагаад хараагүй, сонсоогүй мэт шаардлагаас нь анги зүйлийг энд ярьж байгаа юм. Парламент үүнд зохих хариуг нь өгөх ёстой гэж бодож байна.
Сүүлийн 20 хоногийг харлаа. Гудамж, талбайд юу болж байгаа та бүхэн харж байгаа байх. Ерөнхий сайд, УИХ-ын даргад ард түмнээ сонсооч гэж хэлж байгаа.
Залуу үеийнхэн чинь шударга ёс тогтоох, хариуцлагатай байх тухай хатуу шаардлага тавьж байхад яагаад хараагүй, сонсоогүй мэт шаардлагаас нь анги зүйлийг энд ярьж байгаа юм. Парламент үүнд зохих хариуг нь өгөх ёстой гэж бодож байна.
Удирдагч хүн ухрах үедээ ухардаг, урагшлах үедээ урагшилдаг, ард түмнээсээ уучлал гуйх чадвартай байх ёстой. Хариуцлага алдсан бол хариуцлагаа үүрч, үнэнээ хэлдэг байх ёстой. Худлаа хэлж, хуурч мэхэлж болохгүй. Ард түмний эв нэгдэл, нэгдмэл байдалд гай болж болохгүй.Би эхнэрээ, намаа, нөхдөө солиогүй. Би ард түмнийхээ талд бат хатуу зогсоно. Ард түмний тавьж байгаа шаардлага, залуусын эрх чөлөөгөө эдэлж, шударга ёс хүсэмжилж байгаа хүслийг хангахын төлөө явна.Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна.
Надад ямар боломж байсан, би тултал нь дэмжсэн.
Хамтарсан Засгийн газар яагаад тарах болсон, хэн тараах санаачилга гаргасан бэ гэдэгт холбогдох хүмүүс өөрсдөө хариулах нь үнэнд нийцнэ гэж бодож байна."












