3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

191
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Гавьяат тамирчин цолоор: Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл, “Найрамдал” медалиар:   Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тамирчдыг дасгалжуулан тоглолтын ур чадвар, арга зүйг сайжруулж, сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, Канад Улсын иргэн Паул Стефен Сирийг шагналаа. Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ. Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон, хүмүүст талархал илэрхийллээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо