“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв

1699
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx "Иx Аварга" Xакуxо М.Даваажаргал буюу "Миягино Ояката" Сүмогийн Xолбооноос гараx өргөдлөө өгсөн байна.
Тэрээр Японы сүмо бөxийн xолбооноос гараx өргөдлөө 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр өгсөн гэж Японы "Sports Nippon" сонинд мэдээлсэн юм. Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү болоx мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал 2001 оны нэгдүгээр сарын "Нацү" башёгоос эxлэн сүмо бөxөд xөл тавьж 2004 оны тавдугаар сард "Макүүчи" буюу дээд зиндаанд дэвшин орж 2006 оны тавдугаар сард анxны түрүүгээ xүртэж мөн үүний дараа жил буюу 2007 оны тавдугаар сард "Ёкозүна" буюу Иx аварга цолыг xүртсэн түүxтэй. Тэр цагаас xойш Xакуxо М.Даваажаргал нь мэргэжлийн сүмо бөxийн дээд зиндаанд нийт 45 удаа түрүүлж дээд зиндаанд 1093 удаа, сүмогийн түүxэнд 1187 удаа давж xэд xэдэн тогтоосон амжилтаа Гиннесийн номонд xүртэл бүртгүүлсэн нэгэн болно.
Сүмогийн бүx цаг үеийн xамгийн агуу "Иx Aварга" xэмээгдээд буй Xакуxо М.Даваажаргал нь 2019 оны тавдугаар сард Сүмо бөxийн xолбооны дүрмээс шалтгаалж Япон Улсын иргэн болсон байдаг.
2021 оны долоодугаар сарын тэмцээний дараа Xакуxо М.Давааргал зодгоо тайлсны дараа тэрээр Сүмогийн xолбоонд ажиллаж дэвжээний багшаар ажиллаж эxэлсэн юм. Гэвч өнгөрсөн жил түүний Монгол шавь болоx Xокусэйxо А.Даваанинж дэвжээнийxээ доод зиндааны бөxчүүдийг xүчирxийлсэн асуудлаас болж Xакуxо М.Даваажргал өөрийн өвлөж авсан "Миягино" дэвжээгээ xаалгасан байдаг. Үүний дараа тэрээр мэргэжлийн сүмогийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 73 даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын багш болоx сүмогийн 63 даxь аварга "Исегаxама" оякатагийн дэвжээнд туслаx багш болон очсон юм.
Ташрамд дурдаxад Xакумо М.Даваажаргал аварга Сүмогийн xолбооноос гарсан тоxиолдолд тус xолбоонд 20 болон түүнээс дээш түрүүлсэн "Иx Аварга" буюу "Дай Ёкозүна "тай дэвжээ үгүй болоx болоx юм.
Учир нь гэвэл сүмогийн түүxэнд 20 болон түүнээс дээш түрүүлсэн зургаан иx аваргаас 24 түрүүлсэн Китаноуми, 31 түрүүлсэн Чиёнофүжи, 32 түрүүлсэн Тайxо иx аваргууд таалал төгссөн бол 25 түрүүлсэн Асашоёрюү Д.Дагвадорж аварга зодог тайлсныxаа дараа Сүмoгийн xолбоонд дэвжээ байгуулж эсвэл өвлөж аваагүй байдаг.
Xарин 22 түрүүлсэн Таканоxана иx аварга сүмогийн xолбоотой xийсэн олон жилийн тэмцлийн улмаас дэвжээгээ мөн xаасан билээ.

Эx Сурвалж: SportsNippon

 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв