Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн болж, АН-д ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан байна. ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд болж АН-д нэгдэх шийдвэрийг гаргасан юм. Тухайн үед ШИНЭ намын дарга Ц.Гантулга "Бидний үнэт зүйл, зорилго АН-ын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” гэж байлаа.


