Ерөнхии сайд Г.Занданшатар "Монгол Улсын 2026 оны төсөв ард түмнийх байх болно" гэж мэдэгдсэний дагуу цахимаар болон танхимаар олон нийтээс санал авсан билээ. Санал асуулга 14 хоног үргэлжилж, өчигдөр дууссан юм.
Тэгвэл "И-Монголиа" цахим системээр нийт 188.016 иргэн саналаа өгчээ. Үүнийг насны ангиллаар авч үзвэл,
- 16-24 насны иргэд 20 хувь,
- 25-44 насны иргэд 71 хувь,
- 45+ насны иргэд 9 хувь тус тус саналаа өгсөн байна.












