2017 оны байдлаар цалингийн хэмжээ 240 мянган төгрөг байсан бол 2025 оны байдлаар 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн доод хэмжээг сард нэг цагт 4715 төгрөг буюу сард 792мянган төгрөг болсон.
Судлаач Б.Алтанцэцэгийн хэлснээр Хөдөлмөрийн эдийн засагт цалингийн ялгаа гэж эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийн цалингаас илүү байхыг, харин цалингийн урвуу ялгаа гэдэгт эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийн цалингаас илүү байхыг хэлдэг гэв. Улсын хэмжээнд 1 ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 500 орчим байна 2025 оны байдлаар. 2008-эмэгтэйчүүдийн ажлын туршлага, боловсрол зэрэг хөдөлмөрийн чанарын түвшин өндөр болж байгаа нь сайн хэрэг ч нийт массаар авч үзвэл эрэгтэй хүмүүстэй адил түвшинд бус байна. Учир нь эрэгтэй хүчин чадал шаардах салбарын мэргэжилтэнгүүдийн цалин өндөр байдаг тэр тусам биеийн хүч их шаардсан ажлууд байгаа юм.
Монгол улсынхаа хэмжээнд сарын дундаж цалинг салбарын хувьд авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5 сая орчим төгрөг байна. Энэ нь манай улсын дунджаас 88 хувиар их байгаа юм. Бас цахилгаан, хий, уур, агааржуулалтын агааржуулалтын салбарын ажиллагчдын цалин 4 сая төгрөг байгаа нь ихэд тооцогдоно.
Сарын дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.5 орчим сая төгрөг байна. Нөхөрлөл, хоршоонд ажиллагч буюу нийгмийн хүн харилцааны талын ажил дээр эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 30 орчим хувиар илүү харин төрийн бус байгууллагын хувьд эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын цалин тус тус адил тэнцүү байна. Хөдөлмөр эрхлэлтийг хувьд цагаар нь авч үзвэл эрэгтэй хүн нь эмэгтэй хүнээс 6 төгрөгөөр илүү ажиллаж байна.












