Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

57
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх юм. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ улиралд улсын хэмжээнд 3072 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн байна. Төрийн албаны шалгалтын товыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг цаг хугацаа, орон зай, хүнээс хамааралгүй болгож цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлсэн чухал шинэчлэл юм” гэлээ. 2025 оны I, II, III улиралд зохион байгуулсан Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5488 иргэн бүртгүүлж, 3750 иргэн шалгалт өгч, 1667 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэгджээ. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 56 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлж, 28 иргэн тэнцсэн байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо