УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсан бөгөөд яаралтай горимоор хэлэлцэхээр болсон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэлээ.
Гэхдээ УИХ-ын байнгын хороод, намын бүлгүүдээр хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.












