"Сугалаа бөглүүлнэ" нэрийдлээр иргэдийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, залилжээ. Өнгөрөгч оны наймдугаар сарын 30-ны өдөр иргэн Б нь фэйсбүүкт байршуулсан 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зарын дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн зургаан оронтой нууц дугаарыг бусдад дамжуулан өгчээ. Улмаар Ц гэгч нь тухайн иргэний хаягт нэвтэрч, бусад руу мөнгө зээлээч гэж зурвас явуулж гурван иргэнээс 18 сая төгрөг залилсан байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.



