Орон нутгийн замд цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсчээ

423
Орон нутгийн замд цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсчээ

Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваагаар нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсч, тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, тус чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байгаа гэсэн мэдээлэл байна.

Харин цаг агаарын тухайд Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгийн нутгаар хур тунадастай. Архангайн Тариат, Завханы Их-Уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байдалтай байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгааг Авто тээвэр үндэсний төвөөс мэдээллээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Улаанбаатарт 28 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно
a
admin
·2025-07-08 10:04

Улаанбаатарт 28 хэм дулаан, өдөртөө аадар бороо орно

Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан
a
admin
·2025-05-18 18:59

Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан

Даваа гарагаас сэрүүсч, цас, бороо холилдон орно
a
admin
·2025-05-11 11:49

Даваа гарагаас сэрүүсч, цас, бороо холилдон орно

Сэрэмжлүүлэг: Салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ
a
admin
·2025-05-03 18:28

Сэрэмжлүүлэг: Салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ