Тээврийн цагдаагийн алба 2024 онд Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэлийг танилцуулжээ.
Улсын хэмжээнд 30977 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд 97.2 хувь нь жолоочийн буруугаас бол 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.4 хувь замын нөхцөл, техникийн гэмтлээс шалтаалсан бүртгэгдсэн аж.
Судалгаагаар, зам тээврийн осолд холбогдсон автомашины 74.5 хувь нь 11-ээс дээш жилийн насжилттэй байжээ. Харин 0-10 хүртэлх жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт зам тээврийн ослын 25.5 хувийн эзэлжээ.Prius маркийн автомашин 8143 удаа, Toyota Aqua маркийн автомашин 1555 удаа зам тээврийн осолд холбогдсон байна.












