Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, хүүхэд залуучууд донтож байгаа тухай их яригдах болсон..
Тэгвэл Тагнуулынхан өнөөдөр өглөө гадаадаас 1.2кг гаруй хар тамхи оруулж ирэх гэж байсныг “Чингис хаан” нисэх буудал дээр илрүүлжээ. Энэ хэрэгт Б, М, Г гэсэн зохион байгуулалттай бүлэг хүмүүсийг баривчилсан байна. “Мөс” гэдэг энэ бодис нь хүнийг айхтар донтуулдаг аж.
Интернэтэд байгаа мэдээллээр уг бодисыг НҮБ-аас олон улсад Эрүүгийн хуульд ийм гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг хийсэн бол 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялтай .











