0–17 НАСНЫХНЫ ДУНД ШҮД ЦООРОЛТ 78 ХУВЬТАЙ БАЙНА

193
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийв. Сайдын мэдээлснээр Монгол Улсад зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөлөөс үүдэлтэй нас баралт өндөр хэвээр байгаа бөгөөд 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх боломж буурч байгааг анхаарууллаа. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт 100 мянган хүнд ногдох үзүүлэлтээр 214.7-д хүрсэн бол зам тээврийн ослоос үүдэлтэй нь 10 мянган хүнд 21 байна. 2022 оноос эхлүүлсэн эрт илрүүлгийн хүрээнд нийт хүн амын 49.5 хувь буюу 1.6 сая хүн хамрагдсан бол 1.5 саяд нь ямар нэгэн өвчлөлийн сэжиг илэрсэн байна. Үүнээс хамгийн түгээмэл нь хоол боловсруулах, дотоод шүүрэл, зүрх судасны болон амьсгалын замын тогтолцооны өвчлөлүүд байгаа аж. Мөн 0–17 насныхны дунд шүд цооролт 78 хувьтай байна. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан санал хэлж, шүүмжлэл илэрхийллээ. Гишүүн Ц.Идэрбат Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд шинэ дарга очсоноос үүдэн "бужигнаан" үүссэн тухай шүүмжилж, "Монголд баг бүрдүүлнэ гэдэг нэрийн дор эмнэлгийн тогтолцоог самарч байна" гэж онцоллоо. Гишүүн С.Эрдэнэбат ч мөн салбарын удирдлагын тогтворгүй байдлыг шүүмжилж, “Тэтгэвэрт гарсан хурандаа нар эмнэлгийн дарга болж, жилд 100 гаруй хүнийг хөөж байсан тохиолдол бий” гэлээ. Эрт илрүүлгийн дараагийн үе болох “Эрт илрүүлэг 2:0” аяны талаар сайд мэдээлэхдээ, хүүхэд, залуусыг эрүүл байлгах зорилготойгоор нярайн, сургуулийн болон байгууллагын суурьтай үзлэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолсон юм.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо