УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "МАН-ын Бага хурлын 303 гишүүн бүгд хамтарсан Засгийг газрын гэрээг дүгнэсэн гэдэгт итгэхгүй байна. Бараг царайг нь ч хараагүй байх. Гурван намын хамтарсан шийдвэр гарсан байхад нэг намынх нь Бага хурлын гишүүд нь хэлэлцээд улс оронд ойлгомжгүй, тогтворгүй байдал үүсгэчихлээ" гэлээ.












