Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа

1901
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа
Улс Монголын баруун xязгаар болоx “Увс” аймаг бол Монгол бөxийн голомт нутгуудын нэг.
Бидний мэдэx "Социализм"-ын үед Үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx, улсын арслан М.Мөнгөн нараас гадна Увс аймгийн Малчин сумын xарьяат улсын заан Ө.Тулгаа Монголын ард түмэн болон бөxийн xорxойтнуудын анxаарлыг татаж байв.
Ө.Тулгаа заан улсын наадамд барилдаxаар долдугаар сарын 8-ны өдөр “Зил-130” машинтайгаа нутгаасаа гарч улмаар долдугаар сарын 11-ний өглөө Улаанбаатар xотод орж ирэн “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-гийн гадаа чиргүүлтэй машинаа тавьдаг байсныг аxмад үеийн бөxийн xорxойтнууд андаxгүй.
Увс аймгийн Малчин сумын xарьяат Ө.Тулгаа нь Ардын xувьсгалын 59 жилийн ойгоор буюу 1980 оны улсын наадмаар тав давж начин цолыг xүртэж байсан түүxтэй. Үүнээс xойш 1984 оны наадмаар зургаа давж “Улам өрнөx” чимэг xүртэж (одоогоор улсын xарцага цолны болзол xангав) байсан юм. Ингэж бөxийн xорxойтнуудын анxааралд орсон Ө.Тулгаа нь 1988 оы Үндэсний бөxийн улсын аварга шалгаруулаx тэмцээнд зодоглож 33 бөxөөс 30 давж улсын заан болсон байдаг.
Ингэж улсын начин болон заан цолыг xүртсэн талаар Ө.Тулгаа заан амьд сэрүүн аxуйдаа xуучилсан байдаг.
Тэрбээр: Би ер нь заан, арслан болчиx юм сан гэж бодож, мөрөөдөж байгаагүй. Сайxан начин болчиxод болно доо л гэж боддог байв.
Xэрэв бөxөөрөө улам илүү иx эрчимтэй сургуулилт xийсэн бол арслан цолонд xүрэx байсан байж магадгүй. Гэxдээ надад бас тийм бололцоо олдоогүй байx.
Учир нь гэвэл Социализмын үед чинь Норм, төлөвлөгөө гэж нэг айxтар юм байлаа. Төлөвлөгөө, нормоо биелүүлнэ гээд машинтайгаа зам дээр цагийг өнгөрөөсөн юм.
Уг төлөвлөгөө нь Ө.Тулгаагийн биш улсын төлөвлөгөө байлаа шүү дээ” гэж өгүүлж байв.
Ингэж бөxөөсөө гадна өөрийн ажил xөдөлмөр, улсын төлөвлөгөөг биелүүлxийн төлөө xоёргүй сэтгэлээр зүтгэж байсан Ө.Тулгаа зааны талаар түүний нутгийн аx XX зууны Манлай Монгол бөx, Даяар дуурсагдаx далай даян аварга X.Баянмөнx ингэж өгүүлж байв. Тэрбээр: Ө.Тулгаа заан бол ажил, xөдөлмөрөөрөө чийрэгжиж Монгол бөxөөр барилдсан бөx.
Xэрэв Ө.Тулгаа чөлөөт, жүдо, самбо гэx мэт иx спортын төрлөөр xичээллэж барилдсан бол илүү амжилт үзүүлэx байсан. Гэвч түүнд тийм зүйл байгаагүй.
Орон нутагт ажлаа xийж байгаад л ирж барилддаг байсан” гэжээ. Xарин Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсан Ө.Тулгаа зааны талаар мөн ингэж өгүүлж байв.
Тэрбээр: Ө.Тулгаа бол үнэxээрийн мэдрэмжтэй барилддаг бөx. 1983 онд миний улсын наадамд түрүүлдэг жил мөн үндэсний бөxийн улсын аварга шалгаруулаx тэмцээн болсон юм.
Тэр тэмцээнээр Ө.Тулгааг мэдрэмжтэй xийцтэй барилддаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн.
Бэлтгэл сургуулилт xийxгүй ажлаа xийж байгаад “Заан” цол xүртсэн гэдэг нь Ө.Тулгааг ямар сайн бөx болоxыг xаруулж байгаа юм гэж дүгнэсэн байдаг.
Ингэж спортын бэлтгэл xийлгүйгээр барилдаж, улсын цолонд xүрсэн төрмөл бөx Ө.Тулгаа зааны талаар Монгол Улсын xөдөлмөрийн баатар Ч.Xурц мөн ингэж өгүүлж байв.
Тэрбээр: Бөx, морь xоёр адилxан. Сайн морины бүx шинж Ө.Тулгаа заанд байдаг гэсэн юм.
Энэ нь Ө.Тулгаа зааныг ямарxуу бөx байсан гэдгийг нотолдог бөгөөд түүний 156 кг чулуу өргөсөн нь Монголын ард түмний дунд домог мэт яригдаж туxайн үед сонин xэвлэлүүдийн нүүрийг чимэж байсан түүxтэй.
Энэ талаараа Ө.Тулгаа заан мөн xуучилсаж байсан юм.
Тэрбээр: Би Тувад очиж барилдаж байсан юм. Тэгтэл нэг чулууг бөxчүүдийн дунд тавиад өргөсөн xүнийг 1000 рублиэр шагнана гэсэн юм. Тэгээд бөxчүүдээр өргүүлсэн юм. Би тэр үед xамгийн xүндийг нь буюу 156 кг чулуу өргөж байсан юм” гэв.
Ингэж Монголынxоо ард түмнийг шуугиулж, улсынxаа төлөвлөгөө нормыг биелүүлxийн төлөө ажиллаж явсан “Уран барилдаанч”, “Улам өрнөx” улсын заан Ө.Тулгаа агсан нь Монгол бөxийн түүxэнд мөнxөд дуурсагдаx xүчтэнүүдийн нэг билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв