ҮСХ: Өргөн хэрэглээний хүнсний үнэ 5,6 хувь, хувцас 9,1, орон сууц, гэр ахуйн хэрэглээ 6,5 хувиар тус тус өссөн

376
ҮСХ: Өргөн хэрэглээний хүнсний үнэ 5,6 хувь, хувцас 9,1, орон сууц, гэр ахуйн хэрэглээ 6,5 хувиар тус тус өссөн

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээллийг долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, гадаад болон дотоод дахь худалдааны нэгдсэн мэдээлэлд экспорт, импортын бүтээгдэхүүн зонхилж байна.

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2025 оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн бол жилийн 5.4 хувь, үйлчилгээний бүлэг 16.9 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Өргөн хэрэглээний хүнсний үнэ 5.6 хувь, хувцасны бүлэг 9.1 хувь,  орон сууц 21 хувь, гэр ахуйн хэрэглээний бүлэг 6.5 хувь, зочид буудал, дотуур байрны үйлчилгээ 12 хувь хүрчээ. Үүнээс гадна боловсролын үйлчилгээ 18.2 хувьд хүрсэн нь голлон өссөн байна.

Монгол Улс эхний зургаан сарын байдлаар 145 улстай гадаад худалдаа хийж, өмнөх оны мөн үеэс 27 сая ам.долларын ашиг хийжээ.

Харин экспортын 94.7 хувийг уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Экспортын ашиг өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурсан бол нүүрсний экспорт 2.3 тэрбум ам.доллар,  угаасан ноолуур 148 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31 сая ам.долларын ашиг олжээ. Хонь, ямааны махны экспорт 24 сая ам.доллараар буурсан нь нийт хэм хэмжээ буурахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зэсийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх үеэс 897 сая ам.доллароор өсчээ. Экспортын 91 хувийн БНХАУ-руу, 5.2 хувийг Швейцар улс руу нийлүүлсэн нь нийт экспортын 96 хувийг бүрдүүллээ.

Импортын хувьд 22 хувийг тээврийн хэрэгсэл болон тэдгээрийн эд анги эзэлж байгаа бол 20.6 хувийг хувийн машин механик тоног төхөөрөмж, 20.3 хувийг  эрдэс бүтээгдэхүүн, 8 хувийг үндсэн төмөрлөгийн импорт эзэлж байгаа аж.Мөн суудлын автомашины импорт 207.6 сая ам.доллар буюу 45.1 хувь,  тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги 22 сая ам.доллар,  ухаалаг гар утас  15 сая ам.доллар буюу  221 хувиар,  согтууруулах ундаа 14 хувь буюу 50 хувиар өссөн байна.  Харин ОХУ-аас импортоор орж ирсэн бүтээгдэхүүний 71 хувийг нефть,  Япон улсаас оруулж ирсэн импортын суудлын автомашин 80.3 хувийг эзэлж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо