Хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор уг өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-д тэмдэглэж эхэлжээ.
Харин 1999 оноос эхлэн НҮБ хүлээн зөвшөөрснөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн эрчүүдийн соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн ололт амжилтыг үнэлж, тэмдэглэдэг дэлхийн баяр болсон байна.
АНУ, Их Британи, Канад, Гана, Унгар, Энэтхэг, Сингапур, Өмнөд Африк зэрэг дэлхийн 60 гаруй оронд тус өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулан эрчүүдийн амьдрал, ололт амжилт, хувь нэмэр, ялангуяа улс орон, эв нэгдэл, нийгэм, хамт олон, гэр бүл, гэрлэлт, хүүхэд асрах зэрэгт оруулсан хувь нэмрийг нь тэмдэглэдэг ажээ.












