Өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Худалдаагаар хонины мах гулуузаараа нэг килограмм нь 10,000, үхрийн мах 13,000 төгрөгөөр зарах юм байна. Өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд зохион байгуулах бөгөөд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ийнхүү хоёр өдөр худалдаалахаар болж байна.












