Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд сүүлчийн мэтгэлцээн болжээ

360
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд сүүлчийн мэтгэлцээн болжээ
СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед дөрвөн нэр дэвшигч дипломат бодлого, улс төрийн шинэчлэлийн асуудлаар мэтгэлцжээ. Телевизийн сүүлчийн мэтгэлцээний үеэр тэд Өмнөд Солонгос-АНУ-ын харилцаанаас эхлээд Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн импичмент зэрэг асуудлуудыг хөндөн мэтгэлцсэн байна. Орон нутгийн цагаар мягмар гаргийн 20:00 цагт эхэлсэн Сонгуулийн үндэсний хорооноос зохион байгуулсан мэтгэлцээнд Ардчилсан намаас /АН/ Ли Жэ Мён, Ардчилсан Хөдөлмөрийн намаас Квон Ён Күк, “Ардын хүч” намаас /АХН/ Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намаас Ли Жүн Сок нар оролцлоо.
АН-аас нэр дэвшиж буй Ли Жэ Мён Өмнөд Солонгос-АНУ-ын харилцаанд тулгуурласан Өмнөд Солонгосын дипломат бодлогыг “прагматик, иж бүрэн, ирээдүйг харсан” чиглэлд ахиулахын сацуу Японтой аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхээ амлажээ. Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ Хятад, Оростой харилцаагаа зохицуулах хэрэгтэйг Ли Жэ Мён онцолсон байна.
Харин АХН-ын нэр дэвшигч Ким Мүн Сүгийн хувьд, Умард Солонгостой харилцахдаа илүү хатуу чиг шугам баримтлахыг санал болгож, Ким Жөн Уны дэглэм цөмийн болон пуужингийн өдөөн хатгасан шинжтэй үйлдлүүдээрээ ард түмний амь нас, эд хөрөнгөд заналхийлж байна хэмээн шүүмжилсэн байна. “Би Солонгос хоорондын ил тод харилцааг бий болгоно” гэж тэрбээр хэлээд, Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн тусламжтайгаар цөмийн зэвсгийг тогтоон барих чадавхийг бэхжүүлж, аливаа аюул заналхийллийн эсрэг тууштай зогсож чадах улс орныг бий болгоно гэж амлажээ. Шинэ шинэчлэлийн намын нэр дэвшигч Ли Жүн Сок хэлэхдээ, Гадаад хэргийн яам, Үндэстнээ нэгтгэх яамыг нэгтгэж, аюулгүй байдлын бодлогыг хянадаг Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалыг шинээр бий болгохыг санал болгожээ. Тэрбээр мөн АНУ-аас тавьсан батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлэх хүсэлтийн хариуд Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан пуужингийн үйлдвэрийг барихыг санал болгосон байна. Харин Ардчилсан Хөдөлмөрийн намын гишүүн Квон Ён Күкийн хувьд, Батлан ​​хамгаалахын сайдаар энгийн иргэнийг томилох замаар цэргийн салбарт шинэчлэл хийж, Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө идэвхтэй ажиллахыг чухалчилжээ.   Э.Хулан Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд