БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, нуранги үүсч, 17 хүн нас барсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах албанаас мэдэгдлээ. Мөн 11 хүн сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гапёнг хот болон Чунчон мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд хөрсний гулгалт үүссэн бөгөөд зам, гүүр эвдэрснийг харуулсан зураг, оршин суугчдыг болгоомжтойгоор хорогдох байранд хүргэж буй видео бичлэгийг цахим орчинд цацсан юм. Хэдийгээр аврах багийн алба хаагчид үерт автсан мужуудад зогсолтгүй ажиллаж байгаа ч нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй гэдэгт эрх баригчид санаа зовж буйгаа илэрхийлжээ.


