Япон: Нөөцийн цагаан будааг жижиглэнгийн худалдаачдад шууд нийлүүлнэ

280
Япон: Нөөцийн цагаан будааг жижиглэнгийн худалдаачдад шууд нийлүүлнэ
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 26 /NHK/. Японы Хөдөө аж ахуйн яам хэрэглэгчдэд хямд үнээр хүргэхийн тулд нөөцийн цагаан будааг жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд шууд борлуулж эхлэхээр болжээ. Цагаан будааны үнийг бууруулахад үр нөлөө үзүүлж чадаагүй хэд хэдэн дуудлага худалдааны дараа дээрх төлөвлөгөөг боловсруулжээ. Яамны ажилтнуудын мэдээлснээр, одоо нөөцийн будааг жижиглэн худалдааны салбарын томоохон төлөөллүүд, тэр дундаа будааг их хэмжээгээр зарж борлуулах боломжтой цахим худалдааны платформуудтай тендергүй гэрээ байгуулж борлуулах ажээ.
Ингэхдээ 2021, 2022 оны ургацын 300 мянган тонн будааг худалдаанд гаргаж, үнийг нь саяхан болсон дуудлага худалдааны дундаж үнийн тэн хагас орчимтой тэнцэхүйц байдлаар тогтооно. Энэ нь жижиглэн худалдаачид 5 кг будаанд 963 иен буюу 6.7 ам.доллар төлнө гэсэн үг. Түгээлтийн зардлыг оруулан тооцвол татварын өмнөх жижиглэнгийн үнэ 2000 иен /14 орчим ам.доллар/ байх магадлалтай. Энэ сарын эхээр Японы супермаркетууд ижил хэмжээний будааг дунджаар 4000 гаруй иенээр зарж байв.
Тус яам өнөөдрөөс эхлэн жижиглэн худалдаа эрхлэгчдээс холбогдох хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Албаныхны хэлж буйгаар, будаа хамгийн эртдээ гэхэд зургаадугаар сарын эхээр дэлгүүрүүдийн лангуун дээр очно. Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүми төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хурал дээр үг хэлэхдээ “Хөдөө аж ахуйн яамны эн тэргүүний зорилт бол цагаан будааны үнийг тогтворжуулах явдал юм. Хямд үнэтэй, амттай будааг аль болох түргэн шуурхай хүргэх шаардлагатай байна. Энэ бол бидний үүрэг” гэжээ.  Э.Хулан Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд