“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа

202
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа.
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон” сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон.
Энэ дагуу 2023 онд Японы “Ниппон” сангийн Удирдах зөвлөлийн дарга Юхэй Сасакава манай улсад ирж, төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллах болсон.
Энэ хүрээнд талууд өнгөрсөн зургаадугаар сард “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм.   Тэтгэлэгт хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагт ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой.
Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи /, АШУҮИС /Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС / Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал /, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаж төгсөөд, орон нутагтаа гурван жил ажиллана.
“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 5 сая гаруй ам.доллар зарцуулах юм. Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.  

Эx сурвалж: President.mn

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо