Сүүлийн үед гадаадад ажиллаж, амьдран суугаа монгол иргэд маань гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь их болов. Тухайлбал, саяхан Сөүлд монгол иргэн согтуугаар том оврын автомашин жолоодож яваад ноцтой осол гаргасан бол Япон улсад ур чадварын дадлагажигчаар очоод удаагүй монгол 11 иргэн хоорондоо танилцах нэрийдлээр архидан согтуурч, эцэстээ муудалцан, нэгнийхээ биед нь ноцтой гэмтэл учруулжээ. Солонгос болон Япон улсын цагдаагийн байгууллага дээрх хэргийг мөрдөн шалгаж байгаа ба Монгол Улсын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна.












