Энэ сарын 24-нд 06:00-18:00 цагийн хооронд зарим замыг хааж, автобусны 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна

438
Энэ сарын 24-нд 06:00-18:00 цагийн хооронд зарим замыг хааж, автобусны 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Энэ өдөр 06:00-18:00 цагийн хооронд тодорхой хэмжээний зам хааж, Улаанбаатар марафоныг зохион байгуулна.

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Нийтийн тээврийн бодлогын газраас Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Үүнд,

  • Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ.
  • Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм.
  • Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг гурван чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.

Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлнэ” гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Хүй долоон худаг руу  дөрвөн эгнээгээр зорчино
a
admin
·2025-07-11 13:39

Хүй долоон худаг руу дөрвөн эгнээгээр зорчино

Нийслэлийн 176 уулзвар замд 2606 камер суурилуулан, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж байна
a
admin
·2025-07-02 12:08

Нийслэлийн 176 уулзвар замд 2606 камер суурилуулан, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж байна

Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг маргааш  хаана
a
admin
·2025-06-09 15:49

Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг маргааш хаана