Эмчилгээний хандив тусламж гуйсан хуурамч зараар 2500 хүнийг залилжээ

444
Эмчилгээний хандив тусламж гуйсан хуурамч зараар 2500 хүнийг залилжээ

Эмчилгээний хандив, тусламж хүссэн бага насны хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 орчим хүнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тодруулбал, хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул эмчилгээний зардал хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан, 2024 оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 2500 гаруй хүнээс 5000-аас 500 мянга хүртэлх төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фэйсбүүкт шинэ хаяг үүсгэж, хүүхдүүдийн мэдээллийг олон дагагчтай хуудсуудад байршуулж, иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлжээ. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандивын мөнгөөр олон улсын цахим мөрийтэй тоглоом 1Хbet тоглосныг тогтоооод байна. Тиймээс хандив, тусламж хүссэн зар мэдээллийг нягталсны дараа мөнгөө шилжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо