“Элийрэгч” Ц.Уянгыг аль нэг улсын Элчин зөвлөхөөр томилуулахаар АН улайрч байна

372
“Элийрэгч” Ц.Уянгыг аль нэг улсын Элчин зөвлөхөөр томилуулахаар АН улайрч байна
"Элийрэгч" хэмээн Ц.Уянгыг АН Бангкок дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр томилуулахаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт санал оруулсан ч эрхэм сайд "Судалж үзсэн. Түүний хувьд Элчин зөвлөхөөр ажиллах боломжгүй" гэсэн хариуг өгч татгалзсан. Гэтэл АН Ц.Уянгад ямар өртэй болоод тэр вэ аль нэг улсын Элчингээр явуулахаар улайран зүтгүүлж байна вэ. Тодруулбал, Бангкок дахь томилгоог нь зөвшөөрөөгүй тул АН-ын дарга, удирдлагууд Бүгд Найрамдах Филиппин улсад  Ц.Уянгыг томилохыг шаардан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хүчтэй шахалт үзүүлж эхэлсэн байна. Дэлхийн аль нэг улсын Элчин сайд, зөвлөхөөр явуулна хэмээн АН ам гарсан байж болох уу. Тиймдээ л ийнхүү улайран зүтгүүлж буй бололтой. Харин Ц.Уянга өнөөдөр АН-ыг Хамтарсан Засгаас гарахыг шаардан намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлж явна. Түүнийг аль нэг улс руу "цөлснөөр" Л.Гантөмөрийн сэтгэл амарч, Ц.Уянга ч албан тушаалын бялуунаас хүртэхээр ийн зүтгэж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн