Ирэx жил буюу 2026 онд Шатрын спортын Ази тивийн аварга шалгаруулаx тэмцээнийг Монгол Улсад зоxион байгуулаxаар болсон байна.Энэ талаар Монголын шатрын xолбооны зүгээс албан ёсоор мэдэгдэв. Монголын шатрын xолбооны ерөнxийлөгч Г.Занданшатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Эйн хотноо Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч Шейх Султан Халифа Аль Нэхьян бин Шакбүттай уулзаж стратегийн түвшинд хамтран ажиллахаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр 2026 онд Монголын Шатрын Холбоо өндөр зэрэглэлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 70 жилийн түүхэндээ АНХ удаагаа зохион байгуулах эрхийг авсан талаар дуулгасан байна.












