УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар:
-Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Ташрамд, Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр зохион байгуулж, улмаар байнгын хорооны гишүүд С.Магнайсүрэнг томилохыг дэмжсэн юм.
-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-
-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэх юм байна.







