Чуулган | Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж байна

289
Чуулган | Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд орж,байр сууриа илэрхийлсэн нь гэнэтийн явдал байлаа.  Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд нэлээд завгүй байлаа. Австри улсын ерөнхийлөгч айлчилсны дараагаар ээжүүдэд "Алдарт эхийн одон" гардуулж, хүндэтгэл үзүүлсэн бол өчигдрөөс Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал боллоо. Би өөрийн биеэр тайлбар хэлэхээр шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарсан Засгийн газрыг бүх талаар дэмжлээ. Нэг удаа парламент дээр орж ирж, Засгийн газрын тухай буруу зөрүү зүйл ярьж байгаагүй. Би өөрөө Ерөнхий сайдаар дөрвөн жил хүнд нөхцөлд ажиллаж байсан учраас энэ албаны зовлон жаргалыг ойлгодог хүн. Олон жил сурган хүмүүжүүлж, сургаж, бэлтгэж, хамт амьдарсан улстөрч, удирдагчийнхаа хувьд энд сууж байгаа хоёр даргыг хайрлаж, хүндэтгэдэг. Тийм учраас хувь хүний асуудлыг хөндөж ярихыг хүсэхгүй байна. Тийм учраас зарчмын хэд хэдэн зүйл дээр хариулт өгье. Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хэлсэн гол агуулга бол "Хүн засаглахгүй, хууль засаглана" гэж хэлсэн. Энд өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж хэлж ярьж байгааг ойлгохгүй байгаа. Би улс төрд ороод 30 гаруй жил болж байна. Би ардчилсан нийгэмд өсч хүмүүжсэн хүн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм учраас парламентын засаглалыг боловсронгуй болгохын төлөө өөрийн улс төрийн бүх он жилүүдийг зориулсан. Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэдгийг байнга хэлж байсан. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, саяны 126 гишүүнтэй болсон асуудал байна. Энэ бүхнийг дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүх бүрэн эрхээс татгалзсан. Бүх эрх мэдлээ Засгийн газар руу шилжүүлсэн. Энийг МАН-ын дарга байхдаа хийсэн хүн. Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын бүх гишүүдийг томилж, чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгчид ямар ч эрх мэдэл байхгүй. Надад зөвхөн мэдэгддэг. Би өөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой юм байна. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог байдаг бол олон улстөрчийг хонгилоор чирсэн юм байна, энийг таслан зогсоох ёстой. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттайгаа ижил түвшинд байдаг. Манай нөхцөлд Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо