Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд огцорсонтой холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр: Бохир долоогчдыг амаар нь гартал мөнгөөр цутгадаг, цатгадаг ажлыг мань Ерөнхий сайд өөрөө гардан хийж байна. Зарим нь зөвхөн гүтгэлэг, зохиол, кино эвлүүлэг хийж тэрбумтнууд болцгоосон. Ерөнхий сайдын ах Баатар гэж тэрбумтан бий. Амундра гэж мухар төмөр зам, нүүрсний хулгай, ардчиллыг гутаах мөнгөө багтааж ядсан тэрбумтан бий. Бохир голохгүй долоодог Нируны Батсайхан гэж бий. Эд бол Монгол хүний зовлонгоор зоологчид. Ямар ч дайсан Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөөнд эд нар шиг аюул тарьж чадаагүй.












