МАН-ын VI Бага хурлаар Хамтарсан Засгийн газраас АН-ыг гэрээ зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргах шийдвэр гарсантай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Дахин Засгийн газарт хамтаръя гэвэл үгүй л гэх байх даа. Ардчилсан намын найман сайд өөр дээрээ гал үүрээд явсны дараа ялих, шалихгүй юм яривал итгэл алдарна шүү дээ. Хамтарсан Засгийн газрын гэрээн дээрээс "Шүүмжлэхгүй" гэсэн заалт олж хараагүй. Бид дуртайдаа биш, МАН-ын урилгаар Засгийн газарт орж ажилласан" гэв.






