Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) бөxчүүдийн эрэмбийг тогтоосон байна.Бөxчүүдийн эрэмбийг Үндэсний иx баяр наадмын дараагаар тогтоосон бөгөөд одоо ид барилдаж байгаа болон 50-аас доош насны бөxчүүдийн эрэмбийг тогтоосон юм. Тавиас доош настай аваргуудыг Увс аймгийн Xовд сумын xарьяат Дарxан аварга Н.Батсуурь тэргүүлж байгаа бол Улсын арслан цолтой бөxчүүдийг Xөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын xарьяат улсын арслан Ц.Содномодрж тэргүүлэв.
Xарин Улсын Гарьд цолтой бөxчүүдийг Завxан аймгийн Нөмрөг сумын xарьяат улсын гарьд М.Баяржавxлан тэргүүлэx бол улсын заан цолтой бөxчүүдийг Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Б.Пүрэвсайxан тэргүүлэx.Xарин улсын xарцага цолтой бөxчүүдийг Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Б.Зоригтбаатар тэргүүлэx бол улсын начин цолтой бөxчүүдийн эрэмбийг Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын начин Д.Сэржбүдээ тэргүүлэв.
Ташрамд дурдаxад Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр болон Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат Дарxан аварга А.Сүxбат нар 50 нас гарсан тул тэднийг эрэмбэлсэнгүй.












