ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД “ХААЛГАА” НЭЭЖ ӨГЬЕ..

582
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД “ХААЛГАА” НЭЭЖ ӨГЬЕ..
Монгол Улс дэлхийн геополитик, уул уурхай, ашигт малтмалын салбарт гол тоглогч болох боломж ойрхон бий. Хоёр их гүрний дундах буфер бүс Монголын хувьд геополитикийн зовлон их ч байгалийн баялагийн нөөцөд тулгуурласан оновчтой бодлого буюу гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж чадвал хөгжих боломжтой. Уул уурхайн төслүүдийн гацаа нь валютын хомсдол, төсвийн алдагдал, ажилгүйдэл, инфляцыг ар араасаа гинжин хэлхээ мэт дагуулдаг. Нүүрснээс хэт хамааралтай эмзэг эдийн засгийн савалгааг татвар төлөгчид үүрч байна. Дэлхийн зах зээлээс хамаарах энэ савалгааг тогтворжуулах ганц гарц нь уул уурхайг солонгоруулах гадаадын хөрөнгө оруулалт. Үндсэндээ бид гацаанд буй төслүүддээ хөдөлгөж, гадаадын хөрөнгө оруулалт татахгүйл бол эдийн засгийн хувьд тэлэх боломж бараг үгүй. 2025 он бол газрын ховор элементийн жил. Ингэж хэлэхийн учир нь газрын ховор элементийн төлөөх АНУ Хятадын чимээгүй дайн эрчээ авч эхэллээ. Энэ хэрээр газрын ховор элементийн нөөцтэй орнууд олборлолтын хөрөнгө оруулалт, нөөцгүй нь хайгуулын хөрөнгө оруулалт татахаар уралдаж эхэллээ. Технологийн хөгжлийг хиймэл оюун ухаан, хүчирхэг чип тодорхойлж буй энэ цаг үед АНУ, Европын холбоо, Япон, БНСУ, Персийн булангийн орнууд газрын ховор элементийн салбарын хайгуул, олборлолтыг дэмжиж хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа дэлхий нийтэд зарлаад буй. Ховор элементийн салбар руу цутгах хөрөнгө оруулалтын мөчлөгийг Монгол Улс алдаж болохгүй. Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжиж буй. Хэрэв олборлолт нь эхэлбэл “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын их тэсрэлт шиг эдийн засаг тэлэх боломжтой. Ардчиллаас хойших Монголын эдийн засгийн өнгийг ерөнхийдөө Оюу толгойн хөрөнгө оруулалтаас өмнөх ба хойших хэмээн тодорхойлогдоно. Тодруулбал 2011 онд эдийн засгийн өсөлт түүхэн дээд хэмжээ буюу 17 хувьд хүрч өссөн бөгөөд Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн, ажлын байр ихээр нэмэгдэж, орон сууцны хороолол, өндөр шилэн оффисын барилгууд ч ихээр баригдсан байдаг. Оюу толгойг дагаад орж ирсэн хөрөнгийн урсгалаас гадна ноухау, шинэ технологи, мэргэжлийн ур чадвар, ажлын байр гадаадын хөрөнгө оруулалт нийгэм эдийн засгийн хөгжилд ямар байр суурь эзэлдгийг харуулсан. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийн хэрээр дотоодын ААН-үүд туслан гүйцэтгэгчээр ажиллаж иргэдийн амьдрал ч сайжрах боломж бүрддэг. Тиймээс бидэнд дараагийн Оюу толгой болох томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлага тулгарч байна. Дэлхийд үнэ цэнэ нь улам нэмэгдэж, эрэлт нь нийлүүлэлтээ хангаж дийлэхгүй байгаа газрын ховор элементийн том төслийг эхлүүлсэн “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК нь Халзан бүрэгтэй төслийн урьдчилсан ТЭЗҮ-г дуусаад өрөмөө тавихад бэлэн болоод буй. Халзан бүрэгтэй төсөл олборлолтоо эхлэхэд ойртсон учраас мэдээж Засгийн газрын бодит дэмжлэг, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай байна. Халзан Бүрэгтэй төсөл ирээдүйд Монголын эдийн засгийн зүрх болох чухал төсөл. Учир нь “дэлхий” хэмээх газрын ховор элементийн асар том зах зээл Монголын нийлүүлэлтийг хүлээж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо