Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Ц.Анандбазарыг хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр сонголоо

493
Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид  Ц.Анандбазарыг хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр сонголоо

Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хуралдаан өнөөдөр ширүүхэн болж, УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг тус холбооны ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гарлаа. Уг хуралдаан хэл ам, хэрүүл тэмцэлтэй болж, багахан мөргөлдөөн ч үүссэн. Тухайлбал, Монголын хөл бөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг тоглогчдын холбооны зүгээс өнөөдрийн хуралдааныг эрс эсэргүүцэж байсан билээ.

Ц.Анандбазарыг холбооны гишүүдэд 5-10 сая төгрөгийн  хахууль өгсөн хэмээж байгаа ч үүнийг батлаагүй юм. Ямартай ч, хэрүүл тэмцэлтэй Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хуралдаан өндөрлөж, эсэргүүцэгчид  хууль шүүхийн байгууллагад хандана. Ц.Анандбазарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн