Хүүхдийн тэтгэлэг төлөх асуудалд ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ тусгажээ

517
Хүүхдийн тэтгэлэг төлөх асуудалд ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ тусгажээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн (2025.06.04) хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, түүнчлэн гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулагдах гэх мэт шинэ тулгамдаж буй асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа болно. Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгажээ 1. Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгалаа.
2. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа.
3. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа. 4. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, эцэг, эх байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа. 5. Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 6. Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгалаа. 7. Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа. 8. Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүллээ. 9. Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа. 10. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо