ХҮН намын ээлжит VIII Их хурал үргэлжилж байна. Тус их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, Хариуцлагын ерөнхий хорооны дарга болон гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд санал хураалтын дүнд нийт гишүүдийн 91.3 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар дахин сонгон батламжилсан байна. Ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жилээр сунгагдаж байна.













