ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

278
УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслийг хэлэлцэж байх зуурт МАН хавиар огт өөр “улс төр” явж байна. Уг нь, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа урьдах Засгийн газарт байсан ХҮН намыг үлдээсэн. Тэгэхдээ, яг өмнө байснаар нь үлдээсэн. ИЗНН-ыг нэмж оруулсан.

“Үндэсний эвсэл”-ийн тухайд, өөрсдөө “...Засгийн газарт орохоос татгалзсан”, МАН талаас “...Хүслийг нь биелүүлэхэд хэцүү байсан” гэдэг зөрүүтэй мэдээ түгээд үлдсэн.

Ингээд сайд нар томилогдож, одоо бүрэлдэхүүнээ батлуулж буй нь энэ. Тэгвэл, өчигдөр МАН-ынхнаас “...Засгийн газраас ХҮН намыг гаргаж, Боловсролын яамыг өөрсдөө авах нь зүйтэй” гэсэн санал гарчээ. Зөвхөн саналын түвшинд бус, нэлээд улс төр болж буй юм байна. Боловсролын яам саяын ЭЕШ дээр алдаа гаргасан нь үүний сэдэл болсон бололтой. “...Энэ нь Засгийн газрын нэр хүндэд нөлөөлж байна” гэж ХҮН намыг Засгийн газраас гаргахыг санаачлагчид үзэж буй юм байна.

Тэр байтугай, “...П.Наранбаярын оронд Боловсролын сайд болно” гэсэн 3-4 гишүүн амбицаа илэрхийлжээ. Зарим нь үүнийг “...Засгийн газар дөнгөж бүрдээд ажилдаа орж байхад задлах гээд байж болохгүй” гэж буй аж.

Гэхдээ “...Энэ нь Ерөнхий сайлдын хэлэлцүүлж байгаа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нөлөөлөхгүй” гэдгийг эх сурвалж хэлж байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо