Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд Япон улстай хамтран ажиллана

159
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд Япон улстай хамтран ажиллана
Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилтын дагуу үе шаттай ажлууд хийж буй.
Тодруулбал, нүүрсний хэрэглээг халах зорилгоор эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.
Мөн 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэхээр болсон билээ.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Япон улсын Хотоос Хот хоорондын хамтын ажиллагааны багын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Улаанбаатар хотыг нүүрстөрөгчөөс ангижруулах санаачилга, газрын гүний дулааны насос, цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд нүүрсний хэрэглээг халах зорилт дэвшүүлэн газ, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг ажлыг үе шаттай эхлүүлсэн.
Энэ хүрээнд адил цаг ууртай Япон улсын Саппоро хотын туршлагаас судлах, JCM буюу Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-аас хэрэгжүүлдэг төслүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой юм.
Уулзалтын төгсгөлд Япон улсын Хотоос Хот хоорондын хамтын ажиллагааны багийн гишүүн Фүжий Масанори “Юун түрүүнд хүлэмжийн хий ялгаруулж буй эх үүсвэрүүдийг өөрчилж эхэлсэн нь зүйтэй.
Түүнчлэн эрчим хүчний хэмнэлт хийх буюу дулаан алдагдлыг бүрэн шийдвэрлэсний үр дүнд томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Иймд цаашид талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэдгээ уламжиллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо