Хуульч Б.Гүнбилэг Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг хэрхэн хууль зөрчдөгийг цувралаар тавихаа мэдэгдлээ. Тэрбээр, "Ерөнхий сайдаар олон нийтийн дунд нэр хүнд сул, тойргоосоо ч гарч чадаагүй хүнийг МАН гаргав. МАН-ын АН-д өгсөн бэлэг. Бэлгээ аваарай, АН-ынхаан.
Би МАН-ын гишүүн ч Ардчилсан нам, Үндэсний эвсэл хамаагүй цөөнхөд зөвлөж, шинэ Ерөнхий сайдын хөдөлгөөнийг ажиглахад тусламз. Энэ удахгүй л Үндсэн хуулиа зөрчөөд эхэлнэ. Сурсан юмыг сураар боох биш. Энэ нөхрийг би хэчнээн ч удаа Цэцэд өгсөн юм бэ. Одоо тоогоо алдах байх.
Амташсан хэрээ арван гурав дахина гэж. "Хулгайч нарын нам" гэж шүүмжлүүлдэгтээ таарсан, түүнийгээ улам баталж, өөр хүнгүй юм шиг очиж очиж энэ. Хайран нэр хүнд. Улсын Дээд шүүхийнхэн гэрт нь очиж хоол унд идэж, караокедоод байдаг шүү. Болиорой, та нар. Огцрох амархан. Хэрхэн хууль зөрчдөгийг нь цувралаар тавимз" хэмээжээ.












