Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлээд байгаа. Тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан гэнэтийн шалгалтаар хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодис зарж борлуулж, нэвтрүүлж буй этгээдүүдийг илрүүлэхээр "Илрүүлэг" арга хэмжээг зохион байгуулснаар зургаан бүлгийн 73 этгээдийг илрүүлэн баривчилжээ. Нэг шөнийн дотор дөрөвхөн цэнгээний газарт шалгалт хийхэд Монгол Улсын 11, гадаадын гурван иргэнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн юм.












