Ерөнхийлөгч Макрон өнгөрсөн Мягмар гаригт (2025.09.09) Лекорнгийг Засгийн газрын тэргүүнд томилох шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр өмнө нь батлан хамгаалах салбарын сайдаар ажиллаж байжээ.Лекорн нь залуу, 39 настай бөгөөд эхэндээ баруун жигүүрийн намд харьяалагддаг байсан ч одоо төвийг сахисан байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр хууль тогтоогчдын дунд хамгийн бага эсэргүүцэлтэй нэр дэвшиж, ирэх санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөг дэмжихийн тулд өөр намын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж эхлээд байна.
Өмнөx Ерөнхий сайд Франсуа Байрүүгийн засгийн газар Санхүүгийн сэргээн босголтын хууль тогтоолыг дэмжихэд амжилтгүй болсон тул огцорсон. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдын томилгоо нь улс төрийн шинэчлэлийн чухал үеийг илтгэж байна.Ирэх жилүүдэд шинэ засгийн газраас Францын эдийн засаг, нийгмийн бодлогыг тэнцвэржүүлэх, төсвийн сахилга бат хадгалах чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага үүсч байна. Лекорнгийн томилгоо нь Францад шинэ үеийн удирдагчийг төлөөлж байгаагаас гадна, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн сэргээн босголт, олон намын эвсэлд суурилсан засаглалын шинэ хандлагыг илтгэнэ.
Ойрын хугацаанд Лекорнгийн бодлого, шийдвэрүүд Францын дотоод, гадаад бодлого, эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь олон улсын анхаарлын төвд байна.
Эx Сурвалж: Arirang News












