Филиппин улсад өнгөрсөн амралтын өдөр болсон сонгуулиар Гаагийн хорих газарт байгаа Ерөнхийлөгч асан Родриго Дутерте хотын даргаар сонгогджээ.
Родриго Дутерте Филиппин улсын 16 дахь төрийн тэргүүнээр 2016-2022 оны хооронд ажилласан юм. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаандаа хууль бус мансууруулах бодисын бүлэглэл, гэмт хэрэгтнүүдтэй хийсэн дайныхаа үеэр гэм зэмгүй олон мянган хүний аминд хүрсэн нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг хэмээн Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхээс үзсэн билээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард Дутертег баривчлан саатуулсан юм.
Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч асан Дутерте Гаагийн хорих газарт хоригдож байгаа боловч төрөлх хотынхоо даргаар сонгогдож чадсан байна. Саналын хуудасны 60 хувийг тоолсон дүнгээр Дутерте 405 000 санал авчээ. Дутертегийн цахим хуудас баяр хүргэсэн дэмжигчдийнх нь мэндчилгээгээр дүүрсэн байна.












