У.Xүрэлсүx: “Xасын Xүлгүүд” багийн гаргасан амжилт xүүxэд, залууст үлгэр дуурайл болж байна

327
У.Xүрэлсүx: “Xасын Xүлгүүд” багийн гаргасан амжилт xүүxэд, залууст үлгэр дуурайл болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн бүрэдлэхүүнийг хүлээн авч уулзлаа.
“Хасын хүлэгүүд” багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Багийн хамт олон Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ.
Хоорондын үл ойлголцлоос болж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр нэгдсэн.
Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, сахилга батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдацтай хөгжиж, амжилт гаргаж байгааг “Хасын хүлэгүүд” багийн эзэн, хөрөнгө оруулагч Ж.Бат-Ирээдүй хэллээ.
2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн таван тамирчин багтсан байна.
Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт  “Спорт бизнес форум”, олон нийт, залуучуудын дунд эв нэгдэл, спортын үнэт зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд“ академиар дамжуулан залуу үеэ бэлдэж байна.
 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв