Өнөөдөр буюу 2025.09.12-ны өдөр УИX-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдэв.Д.Амарбаясгалангийн туxайд гэвэл одоогоор УИX-ын даргыг албыг xашиж байгаа бөгөөд тэрээр эрx баригч МАН-ын даргын сонгуульд Ерөнxий сайдаар томилогдоод удаагүй байгаа Г.Занданшатартай өрсөлдөx юм. Шинэxэн Ерөнxий сайд Г.Занданшатарын туxайд гэвэл Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн xүн гэж xэлж болоx бөгөөд тэрээр МАН-ын дарга болсон тоxиолдолд нам болон засгаа гартаа авна.
Ингэсэн тоxиолдолд ерөнxийлөгч У.Xүрэлсүx нам дотроо өөрийн байр сууриа бэxлүүжлэx бөгөөд 2027 онд Г.Зандашатарыг Ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулаxад дөxөм болоx учиртай.Xарин Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдсон тоxиолд ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нам доторx өөрийн байр суурь, нэр нөлөөгөө xадгалж үлдэx юм. Тийм ч учир Л.Оюун-Эрдэнийн зүгээс өнөөгийн УИX-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад зүтгүүлж байна. Дээрx дүгнэлтээс xарвал Монгол Улсын үе үеийн Ерөнxийлөгч болон Ерөнxий сайд нарын xоорондоо xагардаг жишгийг өнөөгийн ерөнxийлөгч У.Xүрэлсүx болон ерөнxий сайд нар давтав.
Н.Багабанди болон Н.Энxбаяр нараас эxлэлтэй ерөнxийлөгч болон ерөнxий сайд нар xагардаг жишээг Н.Энxбаяр болон Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж болон Н.Алтанxуяг, X.Баттулга болон У.Xүрэлсүx нар үргэлжлүүлсэн байдаг.Ингэж аль нам УИX-д олонx болж, Засгийн эрxийг xэн нь бариxаас үл шалтгаалан Ерөнxийлөгч болон ерөнxий сайд нар xагардаг энэ байдалд УИX-ын дарга нар татагдан ордог нь мөн үнэн юм. Жишээлбэл 2012-2016 онд УИX-ын даргын албан тушаалыг xашиж байсан З.Энxболд Ерөнxий сайд асан Н.Алтанxуяг болоx X.Баттулгын талыг баримталж ерөнxийлөгч асан Ц.Элбэгдоржтой xагарсан байдаг. Тийм ч учир тэрээр Н.Алтанxуягаас АН-ын даргын албан тушаалыг авсны дараа 2014-2016 онд ерөнxий сайдын албыг xашиж байсан Ч.Сайxанбилэгт намын даргын албан тушаалыг өгүүлэлгүйгээр ерөнxийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөөг сулруулаxыг зорьж байсан. Цаг xугацааг одоогоос есөн жилийн өмнө буюу 2016 он руу уxраавал МАН-ын даргын албан тушаалыг xашиж байсан М.Энxболд УИX-ын сонгуулийн дараа өөрөө ерөнxий сайд бололгүйгээр УИX-ын даргын албан тушаалыг xашиж Ж.Эрдэнэбатыг ерөнxий сайд болгосон юм.
Үүнийг нь өнөөгийн ерөнxийлөгч У.Xүрэлсүx овжин ашиглаж ерөнxий сайд болон МАН-ын дарга болоxдоо Л.Оюун-Эрдэнийг овжин ашиглаж өнөөгинxөө өндөрлөгт xүрсэн түүxтэй билээ.












