“Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөр зарлажээ

187
“Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөр зарлажээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Залуу хэлэлцээрчдийн академи хамтран “Climate Youth Negotiator” буюу “Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөрийг зарлалаа. Хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ, хэлэлцээрүүдэд залуучуудын дуу хоолойг хүргэж оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны төлөө үйлдэлд хөтлөх чадвартай 18-35 насны 2 залууг сонгон шалгаруулах юм. Хөтөлбөрт тэнцсэн залуус Бразил Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 30-р бага хуралд (COP30) Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцоно. Уур амьсгалын хэлэлцээрт оролцоход шаардлагатай 6 сарын цахим сургалтад хамрагдах ба сургалт нь манлайлал, хэлэлцээр хийх, Конвенцын ажиллах механизм болон бусад техникийн сэдвүүдийг хамарна. Өргөдөл илгээгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
  • 18-35 настай (2025 оны 11-р сарын 25-ны байдлаар)
  • Монгол Улсын иргэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай (IELTS 7, TOEFL 95-с дээш)
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь мэдлэгтэй
  • COP30-с өмнө болох 6 сарын цахим сургалтад бүрэн хамрагдах боломжтой (7 хоногт дунджаар 5 цаг зарцуулах)
  • COP30-д 2025 оны 11 сарын 7-21-ний хугацаанд бүрэн оролцох боломжтой
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 5-р сарын 10-ны 23:59 цаг. Өргөдлийг цахимаар, Англи хэл дээр хүлээн авах ба хугацаа хэтэрсэн, дутуу өргөдлүүдийг хүлээн авах боломжгүй аж. Эх сурвалж:БОУАӨЯ
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо