Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй

243
Унгирал нь улиасны үр учир харшил үүсгэхгүй
Жил бүрийн энэ үед улиас модны унгирал буюу бидний нэрлэдгээр улиасны хөвөн ялгардаг. Энэ нь салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж тухгүй байдлыг үүсгэдэг. Цаашлаад харшлыг өдөөж, сэдрээдэг байна. Тиймээс амны хаалт, нүдний шил зүүх шаардлагатай байдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Улиасны хөвөн буюу унгирал нь хуурайшилт ихтэй үед их ялгардаг. Чийгшил, хур бороо ихтэй үед ялгарах нь бага байдаг. Айл өрх болон ААН-үүд модоо зөв тайрах хэрэгтэй. Ингэхдээ үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Харшил үүсгэдэг гэж хүмүүс ярьдаг гэхдээ энэ нь нотлогдоогүй зүйл. Харин хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Унгирал нь улиас модны үр учир ямар ч харшил өгөхгүй. Суурь харшилтай хүмүүсийн харшил сэдрэх эрсдэлтэй ажээ.
Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг.
Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна. Мөн яг өдийд хөл газрын ургамлын харшил их үүсдэг. Жишээлбэл, ихэнх хүн шарилжнаас харшилдаг. Ингэхдээ хашааны өмхий өвс, шарилжаа намар ихэвчлэн зулгаадаг. Энэ буруу юм. Хашаанд ургасан шарилж, өмхий өвс зэрэг хөл газрын ургамлыг зулгааж биш тайрах арга хэмжээ авах нь зүйтэй. Ингэхдээ 6-7 дугаар сард болон 8-9 дүгээр сард нэг удаа тайрах нь зүйтэй. Ийнхүү тогтмол тайрах нь шинээр харшил үүсгэгчгүй хөл газрын ургамлыг ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Тайрах явцад хамгаалалтын хувцас хэрэглэл буюу амны хаалт, бээлий, нүдний шил  зэргийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай" гэлээ. Нийслэлийн хэмжээнд 38800 гаруй улиас мод бий. Үүний 18232 ширхэг улиас нь эм. Нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд  19500 орчим  улиас байна. Эм улиас мод нь жил бүрийн энэ үед үрээ цацаж цагаан хөвөн шиг зүйл тархаж агаарт дэгддэг. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байгаа ажээ. Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлжээ. Харин энэ зургадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байгаа гэж албаныхан мэдээлэв.
Эм улиасны унгарилыг усаар шүршсэнээр улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтой аж.
Иргэд, ААН-үүд ойр орчимдоо тархсан унгиралыг сайтар шүүрдэж цэвэрлэх нь тархахаас сэргийлэх арга аж. Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо