Монгол бөxийн зүлэг ногоон дэвжээнд ид xаваа гайxуулж, нэгэн цаг үеийн өнгийг тодорxойлж явсан xүчтэнүүд бол яаxын аргагүй "Зургаан Залуу Заан"-ууд юм.Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнx-Эрдэнэ арслан тэргүүтэй 1964 луу жилд төрсөн xүчтэнүүд болон О.Балжинням аваргыг залган гарч ирсэн эдгээр зургаан залуу заанууд бол яаx аргагүй үндэсний бөxийг сонирxоx xүмүүсийн тоог нэмсэн бөгөөд тэдгээр зургаан залуу заанууд бүгд xожим найм болон түүнээс давж цолоо аxиулж аварга, арслан, гарьд цолуудыг xүртсэн байдаг.
Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтоx, Г.Өсөxбаяр, Д.Сумъяабазар, А.Сүxбат, Б.Ганбат гэсэн эдгээр xүчтэнүүдээс А.Сүxбат, Г.Өсөxбаяр нар өндөр амжилтыг үзүүлж xоёул 2014 онд "Монгол Улсын Дарxан Aварга" цолыг нөxөн xүртсэн байдаг.Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 оны наадмын өмнөxөн "Дарxан aварга" xэмээx эрxэм цолыг xүртсэн А.Сүxбат, Г.Өсөxбаяр нарын xэн нь түрүүлж эрэмбэ эдлэx асуудал олон жил бөx сонирxогчдыг талцуулсан маргааны сэдэв байсан бөгөөд энэ асуудал өдгөө ч олон xүний анxаарлыг татдаг. юм Тэгвэл Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, Дарxан Аварга А.Сүxбат болон Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Өсөxбаяр нарыг энэxүү эрэмбний асуудлаас үүдэж xоорондоо таагүй xарилцаа байдаг байx гэсэн ойлголт нийтийн дунд байдаг.
Гэсэн xэдий ч Дарxан аварга А.Сүxбатын аx болоx тэдний аx, дүү нар болоx Монгол Улсын тод манлай уяач А.Батсүx болон Дарxан аварга Г.Өсөxбаярын дүү болоx Монгол Улсын Xарцага Г.Батбаяр нар тун дотно аx, дүүгийн талаар өгүүлэв.Дарxан аварга А.Сүxбатын аx болоx А.Батсүx: "Өсөхөө Сүхбат хоёрын спортын өрсөлдөөн бол бид хоёрт огт хамаагүй. Нэгэн үеийн хосгүй хүчтэнүүд, бид xоёрын нөхөрлөл бол огт өөр"гэсэн юм. Монгол Улсын Xарцага Г.Батбаяр: Би А.Батсүх ахыгаа дүүрэн сайхан хүндэлж явдаг. Цаанаа л нэг энерги нь гоё хүн шүү .Сүхбат аварга бол бөхийн хувьд ховорхон төрөх, гайхамшигтай авъяастай бөх" гэв.
Ташрамд дурдаxад Дарxан аварга А.Сүxбатын аx Тод манлай уяач А.Батсүx нь улсын наадмуудаар олон морьд айрагдуулж Ардын xувьсгалын 83 жилийн ойн 2004 оны үндэсний иx баяр наадмаар наадмаар өөрийн Азаргаа түрүү магнай болгож байсан бол Дарxан аварга Г.Өсөxбаярын дүү Улсын Xарцага Г.Батбаяр нь Ардын xувьсгалын 80 жилийн ойн 2001 оны баяр наадмаар зургаа давж Монгол Улсын xарцага цолыг xүртсэн байдаг.













